СЭМҮТ-ийн Сэтгэл заслын багийн эмч Э.Мөнх "Ковидын дараах хам шиж ба сэтгэл зүй" сэдвээр зөвлөмж хүргэж байна.
Ковидын дараах цочмог ковид бол дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж байгаа. Харин ковидын шинж тэмдэгийн үргэлжлсэн хэлбэр 4-12 долоо хоног үргэлжилдэг гэж үзэж байна. Парист хийсэн судалгаагаар халдвар авснаас хойш 111 хоногийн дараа 120 хүнд судалгаа хийхэд 30-55 хувьд нь ядрах, амьсгаадалт, танин мэдэхүйн бууралт гэх шинж тэмдэг илэрсэн байна. Мөн мэдрэлийн тал дээр толгой өвдөх, ой тогтоолт буурах, анхаарал төвлөрөх чадвар буурах гэхчлэн шинж тэмдэг илэрч байгаа юм. Мөн Mayo Clinic-т хийсэн судалгаанд 100 хүн хамрагдахад халдвар авснаас хойш 93 хоногт 34-80 хувьд нь сэтгэл түгших, сэтгэл гутрах, сульдлын шинж тэмдэг илэрсэн байна. Мөн ковидын үед илэрч байсан амьсгалын замын шинж тэмлэгүүд илэрчээ. Судалгааны үр дүнгээр 34 хувь нь өдөр тутмын амьдралдаа ороход бэрхшээл тулгарсан гэв. Дийлэнх нь тархины нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь чухал гэж үзжээ. ДЭМБ-ийн хувьд халдвар авснаас хойш ойролцоогоор гурван сарын дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 10-20 хувьд нь дээрх шинж тэмдэгүүд илэрсэн гэж үзэж байна. Тэгэхээр ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ чухал байгаа. Ковидын хүнд, хөнгөн хэлбэрээс үл хамааран ковидын хам шинж илэрч байна. Ковидын дараах хам шинжээр өвдөж байгаа нөхцөлд тогтмол шинж тэмдэг илэрнэ. Эрт үедээ зүрх судас, уушгины талаас хүндрэлүүд илэрч байгаа бол урт хугацаандаа мэдрэл, сэтгэцийн талаар илэрэх байдал давамгай байна. Энэ үед ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ гэвэл урт хугацаандаа хянах шаардлагатай, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Урт хугацааны дараах ковидыг даван туулах менежмент гаргажээ. Үүнд хамгийн чухал нь танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ, зорилгоо тодорхойлох Ухаалаг дүрэм хэрэгжүүлэх, Сэтгэл зүйн боловсрол олгох, Нойрны эерэг дадлыг хэвшүүлэх, Тайвшруулах техник буюу төсөөллийн, амьсгалын иог гэхчлэн тайвшруулах техник хийх нь чухал. Ковидын дараах хам шинжийн үеийн нэгдсэн удирдамж гараагүй ч мэдрэл сэтгэцийн талаар илэрч байгаа ядралт, сульдал, анхаарал төвлөрөл буурах гэхчлэн шинж тэмдгийг бууруулахад эдгээр арга хэмжээ чухал гэж үзэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)