Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Доржханд: Сонгуулийн мажоритар системээ өөрчлөөгүй цагт ямар ч сайн төсөв баталлаа гээд өр л үйлдвэрлэнэ

2021-11-01
0
ЖИРГЭХ

Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-2022 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ удаагийн төсвийн төслийг өмнөх жилүүдтэй харьцуулахад чамбай болсон гэж зарим гишүүд дүгнэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэлэг алхмуудыг оруулж ирэхийг хичээсэн байна. Төсөв шинэлэг болно гэдэг зарцуулж байгаа нэг төгрөг бүрийнх нь үр ашиг өсөх явдал юм. Манай нам олон эдийн засагчтай. Бидний гаргасан зарим саналыг төсөвт тусгасанд нь олзуурхаж байгаа. Гэхдээ асуудлууд бий. Жил бүр хөрөнгө оруулалт нэрээр үр ашиггүй бүтээн байгуулалт хийдэг. Гол нь нэг цемент цутгаад байшин барилаа гэж бодъё. Үүнийг дагаад тухайн байшинг халаах, цахилгаанаар хангах, харуул хамгаалалт зэрэг 40, 50 жил үр ашиггүй урсгал зардал бий болдог.

Үр дүнд нь төсвийн зардал нэмэгдэнэ гэсэн үг.

Ямар ч байсан энэ асуудлыг өөрчлөхөөр болсон хандлага нь сайн ч Ахмадын хөгжлийн төв зэргээр нэрийг нь өөрчлөөд оруулаад ирсэн байна билээ. Мөн дуусгаж чадаагүй барилгуудаа дуусгахаар болж байх шиг байна. Харин 2022 онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалт дэд бүтэц рүү чиглэгдэнэ гэж яриад байгаа. Санаа нь зөв ч 100 хувь дэд бүтэц рүү чиглэгдсэн байна уу гэхээр нөгөө л нэг үр ашиггүй цемент зуурдаг төслүүд дагаад суусан байна.

-Нийт төсвийн 60 гаруй хувийг дэд бүтцэд зарцуулна гээд байгаа шүү дээ?

-Сангийн сайдын танилцуулгаар тийм зүйл ярьсан. Ямартай ч хандлага нь зөв гэж хэлээд байгаа шүү дээ. Хэрэв энэ чигээрээ явбал эдийн засагчдын тооцооллоор 2025 он гэхэд ямар ч хөрөнгө оруулалт хийж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтийг өнгөрсөн онд гаргасан. Хөгжлийн төсөв байхын тулд хувийн бизнесийн хийж чадахгүй байгаа хөрөнгө оруулалт, дэд бүтцийг санхүүжүүлэх ёстой. Тухайлбал, төмөр зам тавих, цахилгаан эрчим хүч, дулаанаар хангах, шаардлагатай зам тавих зэрэг эргээд мөнгө болдог тэр дэд бүтцийн сууриудыг төр хийх ёстой. Үндсэн үүргүүдээ хийж чадахгүй, үр ашиггүй барилга байшин барьдаг энэ хандлагыг өөрчлөхөөр ажиллаж байгаа нь зөв гэж үзэж байна.

Саяхан шатахуун долоо хоног тасрахад төрийн захиргааны байгууллага, дарга нарын унадаг жийпүүдийг худалдах, тээвэр шатахууных нь зардлыг тэглэх, шинээр автомашин худалдан авах талаар төсөв дээр тусгаж болохгүй гэдэг асуудал энэ үг өгүүлбэрээрээ төсөв дээр туссан байна. Мөн гадаад томилолтын зардлыг хэмнэх, төрийн өмчийн компаниудад реформ хийхээр болсон.

Учир нь төрийн өмчийн компаниуд авлигын хамгийн том эх үүсвэр байдаг. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компани байна. Хийж байгаа худалдан авалтууд нь бүгд улс төрийн нөлөөтэй. Хулгай, хахууль гээд бүхий л зүйлүүд энд бий. Ашиггүй ажилладаг. Эрдэнэс Тавантолгой компани гэхэд 2.4 их наяд төгрөг, МИАТ 70 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Ийм үр ашиггүй зүйл байж болохгүй шүү дээ. Эдгээрийг өөрчлөх саналуудыг тусгасан өмнөх төсвийн төслүүдээс давуу талтай болсон гэж дүгнэж байна.

-Тэгвэл анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Анхаарах шаардлагатай зүйл нь бий болгосон системээ буцаагаад эвдэх гээд байна. Ковид-ын үед 15.1 их наяд төгрөгөөр иргэдийнхээ орлогыг хамгааллаа. Халамж ч их тараасан. Тухайлбал, төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамжид зарцуулагдлаа шүү дээ.

Одоо дэлхий нийт хилээ нээгээд эдийн засгаа сэргээхээр бүгдээрээ ажиллаж байгаа энэ үед бизнесээ нээх, тэлэх ажил руугаа анхаарах ёстой. Хоёрдугаарт, байгаа зөв системээ улам төгөлдөржүүлэхээс биш эвдэж болохгүй. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Сангийн яаманд ажиллаж байхдаа би ажлын хэсгийг нь ахалж, хэдэн жил ноцолдож байж батлуулсан. Зөв систем гэж үздэг.

Өнөөдөр байгаа баялгийг зөвхөн өнөөдөртөө идэж, үүрээд дуусгаж болохгүй биз дээ.

Хадгалж, хамгаалах, үржүүлээд ирээдүйдээ өв өвлүүлдэг систем дэлхий нийтэд бий. Дэлхийн баялагтай улсуудын зөв системийг бид авсан юм. Тэр нь “Ирээдүйн өв сан”. Энэ сангийн мөнгийг 2030 он хүртэл нэг газар төвлөрүүлээд тухайн үеийн Засгийн газар ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд авч ашиглахгүй гэдэг байдлаар хуулиараа түгжиж өгсөн.

Харамсалтай нь, өнөөдрийн Засгийн газар ашиглая гэж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөнд зарцуулах учраас агуулга нь адилхан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл энэ чинь өөр асуудал шүү дээ.

Өнөөдөр Нийгмийн даатгалын сан маш их алдагдалтай явж байгаа. Ажил хийдэг хүн багасч байна. Хийдэг хэсэг нь тэтгэвэрт гарахдаа маш бага мөнгө авдаг. Тэтгэврийнх нь мөнгийг хэдэн банкуудад байршуулаад хулгайд алдчихсан. Хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм л системтэй явж байна.

Яг үүнтэй адил систем рүү “Ирээдүй өв сан”-гийн мөнгө орох гээд байна.

Уг нь сан үүсгээд хадгалаад явах ёстой байтал мөнгийг нь хүүхдүүдэд зарцуулна гээд банкуудад байршуулна гэнэ. Гол асуудал нь банк дампуурвал яах вэ. Энэ мөнгийг ашиглах нь санхүүгийнхээ зөв системийг эвдэх гэж байгаа нэг хэлбэр.

Хэдэн жилийн дараа Оюутолгой, Эрдэнэтийн нөөц дуусчихвал бидний үр хүүхдүүд юугаар амьдрах вэ гэдгийг бодох л асуудал.

Түүнчлэн төсвийн алдагдал ДНБ-ий 8.3 хувь болж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж байна гэсэн үг. Орлого талд эх үүсвэргүй болчихоор гарч байгаа зарлагыг санхүүжүүлэхийн тулд дахиад зээл авч таарна. Бонд гаргана. Тэгэхээр өрийн хэмжээ улам нэмэгдэнэ. Улмаар Монгол Улс өрөө удирдаж чадахгүй хүнд нөхцөл байдалд оруулах гээд байна. Энэ төсвийн алдаа нь энэ юм. Сайн зорилтууд бий ч төсвийн алдагдлыг өсгөсөн. Зоригтой барьж авах реформууд харагдахгүй байна.

Ялангуяа сонгууль байхгүй энэ 2 жилийн хугацаанд бид бүсээ чангалах ёстой. Гэтэл ийм үед төсвийг тэлчихээр сонгуулийн үед улам их тэлнэ гэсэн үг. Дараагийн Засгийн газар нь шавар шавхаатай зүйл рүү орж ирдэг. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Их Хурлын гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татахаас илүү бодит байдлаа иргэддээ ярьж ойлгуулаад шинэчлэлүүдээ хийгээд авчихвал энэ нь 20, 30 жилд Монгол Улсад хэрэгтэй зүйл.

-Гишүүд төсвийг үр ашигтай зарцуулах тухайг сануулж, зарлагыг хэмжээг өөрчилж болно шүү дээ. Танд энэ алдааг бусад гишүүдтэй хамтраад засах боломж бий?

-Гарын таван хуруунд багтах л гишүүд байгаа. Энэ асуудлыг яриад явъя гэхээр нэг асуудал бий. Тойрог төлөөлдөг сонгуулийн мажоритар системийн гайгаар 30 жил төсвийн алдагдалтай явж ирлээ. “Бид тойрог дээрээ очоод таныг цэцэрлэг, сургуультай, халуун цайгаа хувааж уух ахмадын төвтэй болгож, замыг нь засаад өгье гээд сонгогдчихоод ямар нүүрээрээ буцаж очих юм. Энэ нь бидний буруу биш тогтолцооны буруу” гэдэг зүйлийг гишүүд ярьдаг. Би анх гишүүн болохдоо “Шинэ парламент бүрдлээ. Боломжийн баг байна. Бүгдээрээ тойргийнхоо төсвийг больё. Бүх мөнгөө хуримтлуулж байгаад Монгол Улсад хэрэгтэй дэд бүтцийн асуудлаа шийдье. Дараа нь хүмүүсийн саналыг авахгүй байж болно. Гэхдээ ирээдүйд Монгол Улсад, бизнест хэрэгтэй” гэж уриалж гаргаж байсан юм. Гэвч бүтээгүй.

Би 76 гишүүний нэг болоод суухад ойлгож байгаа нэг зүйл нь сонгуулийнхаа системийг яаралтай өөрчилж, хувь тэнцүүлсэн эсвэл ядахдаа холимог сонгуулийн тогтолцоотой болж байж нийтийн ашиг сонирхлын төлөө, хөгжлийн төлөө төслөө санхүүжүүлдэг болох шаардлагатай гэдгийг ойлгосон.

Одоо бол дахин сонгогдохын тулд тухайн тойрогтоо л юм хийж байна. Тогтолцоо нь ийм болохоор ямар ч зөв хүн гарч ирээд төсвийн реформыг зоригтой хийе гэхэд намайг дэмжих нэг ч гишүүн байхгүй байна.

-Гишүүдээс тойрогтоо бүтээн байгуулах 4 хүртэлх тэрбум төгрөгийн санал авсан гэж яриад байгаа. Та ямар санал өгсөн бэ?

-Ийм ийм асуудлыг шийдэж өгөөч гэсэн маш их санал тойргоос ирж байна. Би байшин нэмж барихгүй. Харин гэр хороололд ногоон байгууламж барих, зам тээврийн осол ихээр гарч, иргэдийн амь нас хохирох явдал гарсаар байгаа Яармагийн замд нүхэн гарц эсвэл гүүрэн гарц тавих ийм хоёр санал өгсөн. Боломж байвал залуучууд алхаад эсвэл дугуйгаа унаад явдаг, хүүхэд хөгшид нарлаж салхилдаг цэцэрлэг талбай хэрэгтэй байна.

Би хүүхдүүдийн боловсролд зориулсан ажил хийдэг. Одоогоор 3000 гаруй хүүхдийг англи хэлтэй болгох, шатар даамны дугуйланд сургах маягаар хөгжүүлж байна. Ийм байдлаар жишиг үзүүлэх гэж байгаа. Цемент зуурах биш хүн рүүгээ, оюун руу чиглэсэн ажил хийхийг уриалж байгаа.

-Хэнтий аймагт төсвийн хөрөнгө оруулалтын 10 гаруй хувь тусгагдсан гэж гишүүд шүүмжилж байгаа. Тухайлбал, тус аймагт ирэх онд хоёр нисэх онгоцны буудал барихаар төсөвлөгдсөн байна?

-Тухайн үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд хаана байна, тийшээ хөрөнгө оруулалт урсдаг. Сангийн сайд нарын тухайд авч үзэхэд Сүхбаатар болон Увс аймгаас их сонгогдсон байдаг юм байна лээ. Эдгээр аймгуудад төсвийн хөрөнгө оруулалт хангалттай явж байгаа. Одоогийн Сангийн сайдын сонгогдсон тойргийг ч анхаараад үзэхэд илүүдэхгүй. Үеийн үед л ийм байдаг. Энэ л нөгөө дээр яриад байсан тойргийн зовлон байхгүй юу. Ерөнхий сайд ч Хэнтий аймгаас сонгогдсон учраас хэрэгтэй хэрэггүй зүйлийг тусгаж л байгаа. Явж явж Улаанбаатар хот л юмгүй үлддэг юм.

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • CHIMEG (45.152.182.100)
    Өдрийн мэнд, би Монголоос ирсэн Чимэг байна, миний бөөрийг 480,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн DR WAYNE venkata эмнэлэгт баярлалаа. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • TUULAI (45.152.182.100)
    Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч нь дараах хаягаар өргөдөл гаргах ёстой. WWW.ECTBANKS.COM/REG SUPPORT@ECTBANKS.COM Би бол Улаанбаатарын Монгол улсын Туулай
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    19 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    42 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    1 цаг 4 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    1 цаг 18 мин
  • Мэдэгдэл
    1 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    2 цаг 3 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    2 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    2 цаг 31 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    2 цаг 43 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    3 цаг 17 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    3 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 8 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    4 цаг 28 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    5 цаг 5 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    5 цаг 15 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    5 цаг 16 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    5 цаг 19 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    5 цаг 42 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    7 цаг 47 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК