Дорнод аймгаас парламентад гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны эрхийг нь түдгэлзүүлж, эгүүлэн татаж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд тархлаа. Түүнд хүчирхийлүүлсэн гэсэн гомдлыг Э гэх бүсгүй гаргаад байгаа юм байна.
Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Дорнод аймгийн сумдаар буюу Х.Болорчулуун гишүүний сонгогдсон тойргоор ажиллаж байгаа мэдээллүүд гарсан. Н.Номтойбаярын хувьд 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшээд сонгогдож байсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)