“Их талын” жааз наадам нөгөөдөр эхэлнэ

Олон улсын жааз хөгжимчдийн талын Монгол дахь цугларалт "Их талын жааз" олон улсын наадам ирэх сарын 2-6-нд нийслэлд болох гэж байна. Наадмын нээлт аравдугаар сарын 2-нд ДБЭТ-т болно. Бусад өдрийн тоглолтыг хэсэгчилж явуулах бөгөөд тоглолтод оролцож гадаадын жааз хөгжимчид, дуучидтай хамтарч тоглохыг хүссэн Монголын ямар ч хамтлаг, дуучин, хөгжимчдийг чөлөөтэй хүлээж авах аж. Наадам зургаа дахь жилдээ болж буй бөгөөд өмнөх жилүүдэд ая дуугаа өргөсөн монгол уран бүтээлчид шинэ санаа, шинэлэг техникээр баялаг дуу, хөгжим туурвиж, цомог ч гарган урын сангаа баяжуулсан. билээ. Дашрамд сонирхуулахад энэ удаагийн наадмын нээлтийн тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм билээ.