Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхмүүдийг хүлээн авч уулзахаар болсон байна. Эл уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг асуудлаар цаг үеийн хүрээнд санал солилцох аж. Энэхүү уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд нар ирэх юм байна.
Сэтгэгдэл (2)