УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд ирэх оны төсвийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцсан байна. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тухай асуудлаар Үндэсний аудитын газраас тодруулахад бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн хариу өгсөн бөгөөд улс орны нөхцөл байдал хүнд байгаа цаг үед дөрвөн тэрбум төгрөг хуваарилах нь зөв зүйл биш гэж үзжээ.
Сэтгэгдэл (4)