Өнөөдрөөс урлаг, соёл спортын арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарч мэдээлэл хийлээ. Монгол Улс цар тахлаас улбаалж зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их нэрвэгдсэн нь спорт, урлаг, соёлын салбар байв. Есдүгээр сард гадаах арга хэмжээг нээсэн.
Гэвч дээрх салбарынханд үр өгөөжөө өгөөгүй. Тэгвэл өнөөдөр гуравдугаар шатлал хэрэгжиж буй бөгөөд урлаг, соёл, спортын арга хэмжээг хариуцлагын гэрээ байгуулсаны хүрээнд үзэгчтэй зохион байгуулахыг зөвшөөрлөө. Үзвэр үйлчилгээг зөвхөн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шаардлага тавьж байна. Үүнтэй холбогдуулан үзвэр үйлчилгээ үзүүлж буй газруудад явуулын вакцинжуулалтын үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Засгийн газрын тэргүүн иргэдийг хариуцлагатай байж, гурав дахь тундаа идэвхитэй хамрагдаж, харилцан хариуцлагатай байхыг уриалав.
Б.Жаргал