УОК, НОК-оос урлаг, соёл, спортын үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хил дээр саатсан эм эмнэлэгийн хэрэгслийн татан авах ажил ямар нөцөл байдалтай байгаа талаар тайлбар хийв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад 1-2 сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүл гэдэг чиглэл өгсөн. Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй. Таньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, тээврийн асуудлыг шийдэж, бусад боомт болон агаарын тээврээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа. Дуслын шингэний 70 орчим хувийг дотооддоо хангадаг үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрт одоогоор тасалдал үүсээгүй. Гэхдээ өмнөх шигээ их хэмжээгээр олгохгүй байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)