
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл энэ өдрүүдэд Сайншандад ажиллаж байна. Тэрээр Монгол улс байгалийн баялгийг түүхийгээр нь экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилготой хүнд аж үйлдвэрийн цогцолбор баригдах Сайншандад ажиллаж, танилцаж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын гол ажлуудын нэг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын эхний үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон санхүүжилт шийдэгдвэл ажил эхлэх юм.
Сайншандад эхний ээлжинд, коксын, зэс төмрийн үйлдвэрүүд баригдана. Мөн дараагийн ээлжинд Сайншандаас-Чойбалсан хүртэлх төмөр зам баривал Монгол улсыг далайн боомттой холбон нэг зах зээлээс хараат байдаг явдалд цэг тавих юм.
Сэтгэгдэл (1)