Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурж буй ГАДААД БОДЛОГО

2021-11-02
0
ЖИРГЭХ

Ардын намын зааварлагчаас сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд хүртлээ явсан У.Хүрэлсүх бол улс төрд шинэ хүн биш. Улсынх нь дотоод улс төр, намынх нь доторхи тэмцэл түүнийг улстөрчийнхөө хувьд хэн бэ гэдгийг хангалттай харуулсан. Алдаатай, оноотой ч Ардын намыг хоёр сонгууль дарааллан УИХ-д үнэмлэхүй олонхи болоход түүний үүрэг жин дарсан. Харин өдгөө тэрбээр Монгол төрийн тэргүүн. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу гадаад харилцаанд улсаа төлөөлөх эрхтэй Ерөнхийлөгч. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн наймдахь удаагийн сонгуулийн дүн гарсан мөчөөс эхлээд Монгол Улсын гадаад харилцаанд ахиц гарах эсэх нь улстөрч У.Хүрэлсүхээс хамаарах болсон гэсэн үг. Нэгэнт л Үндсэн хуулиар ийм эрх үүргийг төрийн тэргүүнд олгосон байдаг учир Ерөнхийлөгч гадаад бодлогоо хэрхэн явуулах нь вэ гэдэг нь анхаарал татах сэдэв байсаар ирсэн билээ. Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүнээр анх удаа зургаан жил ажиллах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойшхи энэ дөрвөн сарын хугацаанд гадаад бодлогоо хэрхэн зурж байгааг сонирхъё.

1.ВЛАДИВОСТОКТ “ЦАХИМ”-ААР АЖИЛЛАВ

Тангараг өргөснөөсөө хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаа 2021 оны есдүгээр сард олон улсын форумд оролцсон нь ОХУ-ын Владивостокийн Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт байв. Энэ чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч у.Хүрэлсүх ОХУ-ын талын урилгаар цахимаар оролцсон билээ. Бүс нутгийн энэхүү уулзалтад тэрбээр Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгааг дуулгаад энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлсэн гэдгээ онцолсон юм. Дэлхийн далайд гарцгүй 32 орны нэг болох Монгол Улс нь Ази, Европыг холбосон газарзүйн байршлаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаа гэдгээ Владивостокийн уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Мөн ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын “эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг ч сануулаад авсан билээ. Эдгээр бүс нутгийн болоод үндэсний хэмжээний үр ашигтай, ирээдүйтэй хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын үүд хаалга нээлттэй хэмээн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсынхаа байр суурийг илэрхийлэв.

2.ТЭРБУМ МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НҮБ-ЫН ИНДРЭЭС ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулга уулзалтад оролцож, улсынхаа байр суурийг илэрхийлсэн. Ингэснээрээ Монгол Улсын төрийн тэргүүн дөрвөн жилийн дараа Ерөнхий Ассемблейд биечлэн оролцсон юм.  Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш, Эстони, Вьетнам улсын Ерөнхийлөгч нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзсан. Харин Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа НҮБ-ын индэр дээр тэмдэглээд Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн билээ.

3. ХҮЛЭМЖИЙН ХИЙН БАГАСГАХАД “ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ” БАЙХАА АМЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо өчигдөр эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Хурлыг зохион байгуулж буй ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан мэндчилж, цаг зав гарган биечлэн ирж хуралд оролцож буйд талархал илэрхийлээ. Шотландын Глазгоу хотод 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 12-ны хооронд болж буй Уур амьсгалын өөрчлөлтын асуудлаарх НҮБ-ын 26-р Бага хурлын (COP26) хүрээнд 130 гаруй улсын төр засгийн тэргүүн оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үдээс хойш уулзалтад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талаар Монголын Улсын зорилго зорилт, хийж хэрэгжүүлж буй ажил, санал санаачилгын талаар үг хэлсэн билээ. Энэхүү дээд түвшний уулзалт нь хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд оролцогч талуудын үүрэг амлалтыг тодорхой болгох, санхүүжилт босгоход оролцогч талуудыг уриалах замаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцох нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үйлсэд оруулж буй өөрийн орны хувь нэмэр, эрмэлзлэлээ илэрхийлэх ач холбогдолтой гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна гэсэн зорилт дэвшүүлж байгаа юм. Манай улс жид бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулахаар шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож үг хэлснээс гадна бусад улсын удирдагч нартай хоёр талын уулзалтууд хийж байгаа юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    6 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    27 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    42 мин
  • Мэдэгдэл
    1 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    1 цаг 27 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    1 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    1 цаг 55 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    2 цаг 7 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    2 цаг 41 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    3 цаг 7 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 32 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    3 цаг 52 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    4 цаг 28 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    4 цаг 39 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    4 цаг 40 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    4 цаг 43 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    5 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    5 цаг 5 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    7 цаг 11 мин
  • Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна
    7 цаг 32 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК