
Монголд өчигдөр нээлтээ хийсэн "National Geographic Монгол" төслөөс гэрэл зураг сонирхогчдын дунд уралдаан зарлаад байна. "Хотжилт ба хүмүүс" сэдэвтэй бүтээлүүдийг 2012.10.10 - 2012.11.30 хооронд хүлээн авна. Уралдааныг олон улсын шүүгчид шүүх юм байна. Шүүгчид нэг л ялагчийг тодруулах бөгөөд түүний зургийг "National Geographic" сэтгүүлд хэвлэх юм. Мөн мэргэжлийн гэрэл зургийн аппарат болон гадаад руу аялах эрхээр шагнах аж. Тэмцээний журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
эндээс үзнэ үү.

Б.Баяр
Сэтгэгдэл (1)