
Ихэнх нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зарим газраар хур тундас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, Говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.