Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг байнгын хороо хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлэв. Тэрбээр “Даатгалын сангийн зах зээлийг хөгжүүлье гэдэг байдлаар би энэ их хуралд орж ирсэн. Даатгалын зах зээл хөгжих ёстой. Олон улсад дотоодын нийт бүтээгдэхүүний 5-15 хувь байдаг. Харин манайд нэг хувьд ч хүргэхгүй байна.
Яагаад даатгалын зах зээл хөгжихгүй байгаа гэвэл иргэд даатгуулах сонирхолгүй байна. Яаж энэ осол, аваарыг бууруулах вэ гэдэг дээр ярих ёстой. Даатгал ийм л зорилготой юм. Иргэд осол авааргүй явах нь чухал уу, жолооч болгоноос авсан мөнгийг нь буцааж өгөх нь чухал уу. Төрийн зохицуулалттай дөрвөн сан дээр нэг сан нэмэгдэх юм байна. Төр ингээд зохицуулалт хийгээд байвал битүү алдагдал, битүү хулгай болно.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)