Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санал хэлэв.
Тэрбээр “Шинээр хоёр яам байгуулагдсантай холбоотойгоор найман хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал огт орж ирээгүй байна. Тиймээс үүнийг ойрын хугацаанд оруулж, шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, Монгол хэлний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Улсын бүртгэлийн тухай, Шуудангийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай, Архив албан хөтлөлтийн тухай, киноны тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй бол хууль хооронд зөрчил гарах гээд байгаа юм билээ. Тиймээс Засгийн газар ойрын хугацаанд энэ найман хуулийг боловсруулж, Цахим хөгжлийн яам байгуулагдсантай холбоотойгоор чиг үүргийн хувьд зохицуулах үүднээс өөрчлөлт оруулж, өргөн барьж шийдвэрлүүлэх шаардлагатай байна” хэмээн хэлэв.
Б.Жаргал