Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна. Эм эмнэлэгийн хэрэгсэл татан авахтай холбоотойгоор 672 сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцаас төсөвлөж, БНСУ, БНХАУ-аас тус бүр хоёр удаагийн нислэгийг зохион байгуулахаар болсон байна. Эм эмнэлэгийн хэрэгсэл татан авах нислэгийг арваннэгдүгээр сарын 5, 8, 10, 15-ны өдрүүдэд гүйцэтгэх гэнэ. Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн үнийн өсөл ажиглагдсан тул энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм.
Б.Жаргал