Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайн хууль” буюу анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс 2005 онд НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдсэн. Улмаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн байдаг. Уг хуулийн төслийн гол зорилго нь шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, эрх зүйн байдлыг нь дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц харилцааг зохицуулна. Түүнчлэн нийтийн эрх ашгийн эсрэг хийж буй үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, хор хохирлын хэмжээнээс нь хамаараад урамшуулахаар зохицуулж байгаа. Урамшууллын дээд, доод хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг” гэв.
Б.Жаргал