Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт гацсан байдалтай байгаа. Тиймээс Гашуунсухайт, Хангийн боомтод хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Тус боомтууд дээр мэргэжлийн хяналтын газар хүнсний лабораторийг яаралтай байгуулах, хоёр улсын гааль хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод 30-аас доошгүй ил задгай болон агуулахын худалдаа бий болгох шийдвэр гаргалаа. Цэгүүдийг энэ долоо хоногтоо багтааж бий болгоно” гэв.
Б.Жаргал