зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч “National Geographic Society”-д зочлов

2012-10-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах “National Geographic Society” буюу Үндэсний газарзүйн нийгэмлэгт зочлов.
 2012-09-27national_big
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлийн Ерөнхий редактор Крис Жонс угтан авч сэтгүүл хэрхэн бүтдэг үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Манай сэтгүүл, танин мэдэхүйн сувгууд болон хүүхдэд зориулсан дугаарууд танай оронд албан ёсоор салбараа нээхээр болсонд баяртай байна. Шинжлэх ухаан, хүрээлэн байгаа орчны танин мэдэхүй бол хүнийг зөв хүмүүжүүлдэг гайхамшигтай зүйл. Бид ирэх нэгдүгээр сараас шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн өөрийн сэтгүүлээ ухаалаг таблиц, гар утсанд зориулсан онлайн хувилбараар гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ бол зүгээр цахим сэтгүүл бус дуу дүрсний цогц шийдлээс бүтсэн шинэ үеийн сэтгүүл байх болно” гэв. Тэрээр бид хүн төрөлхтний гайхамшигтай агшин, мөн сонин хачин зүйлсийн тухай мэдээллийг техникийн дэвшилтэт шийдэлтэй хослуулан дэлхий дахинд хүргэхээр ажиллаж байна хэмээсэн юм.
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч 11 сая мэдээллийн сан бүхий Үндэсний газарзүйн нийгэмлэгийн архивын үйл ажиллагаатай танилцав. Өдгөөгөөс 100 жилийн өмнө “National Geographic”сэтгүүл анх удаа Монгол орны тухай танилцуулжээ. Сэтгүүлийн архивт 1920-1930-аад оны үеийн Монголчуудын нийгмийн амьдрал, хүмүүсийн аж байдал, соёлын талаарх олон арван гэрэл зураг хадгалагдаж байна. Тус нийгэмлэгийн архивч Билл Боннерийн хэлж буйгаар эдгээр гэрэл зургуудын зөвхөн цөөн хэдэн зураг л олон нийтэд түгсэн бөгөөд ихэнхийг нь өнөөдөр ийнхүү дэлгэж байна гэлээ.
 
Монгол соёлын өвөрмөц уламжлал, 20 дугаар зууны эхэн үеийн байдлыг илэрхийлсэн ховор нандин гэрэл зургуудыг үзэж сонирхсоныхоо дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус нийгэмлэгийн инженерийн багтай танилцаж лабораторт нь зочлов. Үндэсний газарзүйн нийгэмлэг нь байгалийн элдэв янзын зураглал, дахин давтагдашгүй агшин хийгээд ан амьтад, сав шим ертөнцийн өвөрмөц ээдрээтэй зураг, дүрс бичлэгийг авч дэлхий дахинд түгээхийн тулд усанд далайн гүнд болон эсвэл агаарт нисэх чадвартай гэх зэрэг олон арван төрлийн тусгай зориулалттай багаж, тоног төхөөрөмж хийх шаардлагатай болдог бөгөөд тус нийгэмлэгийн инженерийн баг өөрсдийн хүчээр “гар аргаар” төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмж угсардаг байна.
 
Ийнхүү “National Geographic” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцсанхаа дараа Ерөнхийлөгч тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн дагуу байгаль орчин, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд болон Монгол оронд тулгараад байгаа экологийн сорилт, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх байр сууриа танилцуулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврууд Монголд ч ихээр нөлөөлж байна. Цөлжилт, цэвэр усны асуудал байгаагаас гадна уул уурхайтай холбоотой сорилтууд ч байна. Миний бие Ерөнхийлөгч болсныхоо дараа газар нутгийн 46 хувийг хамраад байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг 20 хувь хүртэл бууруулаад байна. Үүнийг цаашид улам бууруулан нийт газар нутгийнхаа гуравны нэгээс доошгүйг тусгай хамгаалалттай бүс болгон хойч үедээ онгон дагшинаар нь өвлүүлэхийг зорьж байна. Өдгөө Монголын малчид, орон нутагт аж төрж буй иргэдэд маань хүндхэн бэрхшээл тулгараад байна. Уул уурхайн асуудлууд газар авч байгаа ч бид байгальд ээлтэй аргаар тухайн газар оршин сууж буй иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэх замаар асуудалд хандах ёстой гэсэн зарчим барьдаг. Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц манай улсад асар их бий. Мөн Монгол Улсад ховор ан амьтныг хамгаалах чиглэлээр олон зүйл хэрэгтэй байгаагийн нэг нь дэлхийд ердөө Монголд л цор ганц, одоогоор тоо толгой нь 30 ч хүрэхгүй үлдсэн говийн баавгай “мазаалай”-г аврах асуудал зэрэг байгаль орчны сорилтыг ухаалгаар даван туулах шаардлага байна” гэлээ.
 
Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ танин мэдэхүйн хамгийн сайн сэтгүүлүүдийн нэг Монгол хэл дээр гарах гэж буйг миний бие дэмжиж байгаа. Яг намайг танай төвд зочлох энэ үеэр Улаанбаатарт “National Geographic Mongolia”нээлтээ хийж буй нь сайн хэрэг. Бид саяхан Монгол Улс албан ёсоор номын баярын өдөртэй болох шийдвэр гаргасан. Монголын залуус асар их мөрөөдөлтэй, ирээдүйдээ улам бүр итгэлтэй илүү бие даасан, хөгжингүй болж байгаа. Залуус маань шинэ соргог мэдээ мэдээллийг илүү ихээр хүртэж өөрсдөө баялаг бүтээж өндөр боловсрол, бодит чадварт суралцахыг эрхэмлэж байгаа. Тэдний маань унших судлах, мэдлэг хуримтлуулах эрмэлзэлд танай сэтгүүл чухал байр суурь эзэлнэ гэж бодож байна гэв.
            Уулзалтын төгсгөлд тус нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч таныг манай нийгэмлэгт зочилж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол бол баялаг түүхтэй асар сонирхолтой, үзэмжит дагшин байгальтай орон. Юуны өмнө таныг энэ жил НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах чиглэлээрх нэр хүндтэй шагнал хүртэж экологийн тэнцвэртэй байдлын төлөө амжилт гарган ажиллаж байгаад баяр хүргэе. Бид цаашид шинжлэх ухаан, судалгааны салбарт Монгол Улсын Засгийн газар, эрдэмтэн судлаачидтай гүн гүнзгий хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.   
 
Өдгөө 125 жилийн түүхтэй тус нийгэмлэг нь боловсрол, шинжлэх ухааны ашгийн бус томоохон байгууллагын нэг бөгөөд дэлхийн түүх соёл, газарзүй, археологи, байгалийн шинжлэх ухааныг судлах, байгалийн болон түүхэн дурсгалт газрыг хамгаалах зорилготой бөгөөд дээрх чиглэлээрх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийд нэр хүндтэй байгууллага юм.
 Тус нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл болох “Үндэсний газарзүйн сэтгүүл”-ээс гадна бусад сэтгүүл, ном, сурах бичиг, газрын зураг, кино, теле суваг нь дэлхийн олон оронд олон хэлээр гардаг бөгөөд 2012 оны есдүгээр сарын 28-наас эхлэн тус сэтгүүл Монгол хэл дээр хэвлэгдэхээр болж Улаанбаатарт нээлтээ хийсэн байна.
2012-09-27national_big
2012-09-27national_big
2012-09-27national_big
Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК