УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлэв. Тэрбээр “Яам байгуулж болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр яам ямар төвшинд байна гэхээр салбарыг мэргэжилтнүүд удирддаг болсон. Мэргэжлийн сайд гэж байхгүй болчихсон. Мэргэжлийн бус сайд мэргэжилтнүүдийн үгийг сонсдог болохоос шийдэл гаргадаггүй юм.
Мэргэжлийн бус хүн учраас тэр. Манай улс төрчид ямар ч дипломтой нь бүү мэд сайд болно гээд улайраад гүйгээд байдаг. Сайд болох асар их хүсэлтэй. Өмнө нь Хөгжлийн яам байгуулсан. Тэр нь барилга байшин, замын уулзвар барьсаар байгаад дуусссан. Иймэрхүү байдлаар яам нэмэх юм бол төсвийн үрлэгэн зарлага болж өнгөрнө.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)