ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол байдалд шуурхай татан авах асуудлаар хуралдав. Албаны хүний мэдээлж буйгаар Тяньжин боомт дээр байгаа 5000 орчим чингэлэг ачааг энэ сарын 30-ны дотор Тяньжин боомтоос Эрээн рүү шилжүүлэхээр болсон байна. Мөн цар тахалтай тэмцэх чиглэлд БНХАУаас Монгол Улсад таван сая юанийн тусламж үзүүлэхээр болжээ. Үүний эхний хоёр сая юань буюу 29000 ширхэг PCR машины оношлуурын тусламжийг энэ сарын 9-ны өдөр онгоцоор явуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Үлдсэн гурван сая юанаар Монголын талын хилийн боомтуудын лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн PCR машиныг нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэв.
Б.Жаргал