Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулах шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

2021-11-04
0
ЖИРГЭХ

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар гаргав. Албан даалгаврын дагуу холбогдох алба, агентлаг, ажилтан, албан хаагчид хичээнгүйлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа. Үндэсний хорооны хуралдаанаар зарим асуудалд нэгдсэн шийдвэрт хүрч, Засгийн газрын хуралдаанд оролцуулж танилцуулахыг үүрэг болгов. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, Богдхан төмөр зам, Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон  тойрог замын ТЭЗҮ-ийг яаралтай хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.

Түүнчлэн цагийн зөрүүтэй ажлын цагийг судлах, машины импортын бодит байдал, нүүлгэх шаардлагатай объектын жагсаалт зэрэг асуудлыг Улаанбаатар хотын иргэдийн саналыг сонсож, шаардлагатай бол нийт иргэдээс төлөөллийн түүвэртэй санал асуулга явуулах тухай саналыг Ерөнхий сайд дэвшүүлэв. Шууд ардчиллын зарим аргыг хүнд шийдвэр гаргахын өмнө ашиглахаас аргагүй гэдгийг мөн тодотгож байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цааш  хэлэхдээ:

-Жилд 50-60 мянган автомашин импортоор орж ирж байгаагийн 60 орчим хувь нь Улаанбаатарт зорчдог. Нийслэл Улаанбаатар хот стандарттай байх ёстой. Хэдэн байшингийн дунд нэг зогсоол, спорт төв  байх юм, нийслэлийн хэмжээнд хэдэн машин зорчих боломжтой юм, ногоон байгууламж нь ямар байх юм гэхчлэн стандартыг тогтооё. Бодит байдлыг ард нийтэд мэдээлье, сурталчилъя. Бодит байдлаас илүү үнэн гэж байхгүй.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болоод УИХ-ын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа, тогтоол, шийдвэр хэрэгтэй байгааг танилцуул. Эрх зүйн түвшний шаардлагатай шийдвэрийг Засгийн газар бүрдүүлж өгье. Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан, хотод эрх мэдэл өгч байгаа. Ер нь Улаанбаатар хот эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа газар. Тиймээс Үндэсний хороо ажиллаж буй энэ цаг мөчид холбогдох яамд, сайдтай хамтран ажиллаж, асуудлаа шийдүүлээрэй.

Ерөнхий сайдын хувьд би хүсэж буй зүйлээ ойлгуулахад тань дэмжлэг үзүүлье, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулъя, ТЭЗҮ-ээ гаргаад ирвэл санхүүжилтийг нь шийдүүлж өгч чадна. Дээрээс нь би та бүхнийг хамгаалж чадна, улс төрийн хувьд. Бусад зүйлсээ та бүхэн хий. Гол өрсөлдөгч чинь цаг хугацаа. Тиймээс жижиг эгогоо гээж, яам тамгаар хуваагдалгүй, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг шийдье гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.76.229)
    Түгжрэлийг бууруулах шийдлүүд дотор чинь ганц ч зөв шийдэл алга. Дандаа мснгө идэх л аргууд байна
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    5 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    18 мин
  • Мэдэгдэл
    50 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    1 цаг 4 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    1 цаг 16 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    1 цаг 32 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    1 цаг 44 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    2 цаг 18 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    2 цаг 44 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 9 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    3 цаг 29 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    4 цаг 6 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    4 цаг 16 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    4 цаг 17 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    4 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    4 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    4 цаг 43 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    6 цаг 48 мин
  • Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна
    7 цаг 10 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    20 цаг 49 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК