Өнгөрсөн бямба гаригийн орой Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс тус
аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг баривчилж, цагдан хорьжээ. Түүнийг
УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханаас олон удаагийн үйлдлээр 59 сая төгрөг
авсан гэв.

Өнгөрсөн бямба гаригийн орой Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс тус аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг баривчилж, цагдан хорьжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханаас олон удаагийн үйлдлээр 59 сая төгрөг авсан гэв. Харин тэр мөнгө нь намынх нь дансанд ороогүй байна. Тиймээс С.Билэгсайхан түүнийг шалгуулах хүсэлтийг баримтын хамт аймгийн прокурорт гаргажээ. Хүсэлтийн дагуу сарын өмнө аймгийн прокурорын газраас мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү цагдан хорьсон байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)