
Өнөөдөрөөс Монгол улс даяар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийн дагуу даатгалд хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг хариуцлага хүлээлгэх аж. Даатгалд хамрагдаагүй машиныг журамлаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140,400 төгрөгийн торгууль ногдуулж даатгалд хамруулахаар хуульд тусгажээ. Зарим жолооч нар осол гаргаагүй байхад мөнгө авч байна хэмээн бухимдаж байгаа ч олон улсын жишгээр хохирогчдын төлбөрийг барагдуулах, жолооч нарыг хариуцлагатай болгох давуу талтай юм.
Сэтгэгдэл (1)