
Гэрлэх ёслолын ордон эдгээр өдрүүдэд ачаалал ихтэй ажиллаж байна.

Гэрлэх ёслолын ордон эдгээр өдрүүдэд ачаалал ихтэй ажиллаж байна. Өнөөдөр намрын дунд Шарагчин тахиа сарын шинийн 16-ны өдөр. Тиймээс Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр өглөө 06.15 цагаас оройн 18.00 цаг хүртэл 26 дурлалт хос хуримлаж, гал голомтоо бадраахаар бүртгүүлжээ. Сонирхуулахад сар бүрийн эхний өдрийг архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр
үйлчлэхийг хориглосон нийслэлийн засаг даргын захирамж гарсан билээ.
Энэ өдөр дэлгүүр, баар цэнгээний газар хаана ч архи согтууруулах ундаа
худалдаалах, үйлчлэхийг хориглож, цагдаагийн байгууллага хяналт тавьдаг.
Өнөөдрийн хувьд бусад сарын 1-ний өдрөөс ялгаатай нь найр хурим өргөн хүрээнд тэмдэглэгдэж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)