Ардчилсан намын нэр бүхий гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайлбар хийснийг хүргэе.
Ардчилалаар дамжаад парламент ёсны төлөө тусгаар тогтнол, олон зүйлийн төлөө хамтдаа ажиллана гэж сэтгэл шулуудаж, намын нөхдүүд маань саналыг маань хүлээж аваад шинэ баг бүрэлдэхүүн бүрдэж байгаад баяртай байна. Нөгөө талд байгаа нөхдүүддээ хандаж хэлэхэд бүгдэд нь үүд хаалга нээлттэй байгаа шүү. Та бүхэнтэйгээ ярилцах, хэлэлцэх, хүч чадал, боломж бололцоогоо нэгтгэх олон зүйлийн үүд хаалга нээлттэй, урин залсаар байгаа шүү гэдгийг хэлье. Монголын ардчилал ялан бадрах болтугай.
Б.Жаргал