Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгөөр тайлбар хийв.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах журмын тухай оруулах найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалтанд гар орсон бол тэр зүйл заалттай холбогдуулж найман жил гар хүрэхгүй гэдэг зарчим байдаг. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зүйл зарчим байхгүй. Өөр зүйл заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулж болно. Ардчилсан намын байр суурь бол маш тодорхой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олонхи ямар нэг байдлаар дөрвөн өөрчлөлт оруулна гэвэл бид эсрэг зогсоно.
Нэгдүгээрт хүний эрхийг дордуулсан өөрчлөлт орж болохгүй. Өмнө нь ч ингэж илэрхийлж байсан.
Хоёрдугаарт эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулна гэвэл АН эсрэг зогсоно. Яагаад гэвэл хүний эрхийн баталгаа нь эрх мэдлийн хуваарилалт байдаг учраас хатуу зогсохоос өөр аргагүй.
Гуравдугаарт нь Тусгаар тогтнол, Монгол Улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлууд дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр таагүй үр дагавар гарахаар байвал үүний эсрэг зогсоно.
Дөрөвдүгээрт нь Үндсэн хуулийн хүч чадлыг сульдуулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг зогсоно.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)