Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Кудайбергенович Абдрахмановтай цахим уулзалт хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудлаарх дээд комиссар нар 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Уулзалтын үеэр олон улсад олон хэлний боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй туршлага, шинэ санааг судлах, нутагшуулах ажлыг туршилтын сургуулиудын хүрээнд хийхээр төлөвлөж байна. Багшийн хос хэлний боловсролын түвшин, хэл, соёлын ялгаатай хүүхэдтэй ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Ялангуяа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Төв Азийн боловсролын хөтөлбөрөөс зохион байгуулж буй сургалтад багш, удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах хэрэгцээ байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Сайдын дэвшүүлсэн саналыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)