БНӨСУ-д НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын ээлж солих ажиллагаа болж байна. Үүнийг тохиолдуулан ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНӨСУ-д цэргийн багуудын ээлжийг хүлээлцүүлэх, ажиллагааны газар оронд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагаатай танилцах, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 6-нд ажиллажээ. Ажлын хэсэг цэргийн багийн хариуцлагын бүс дэх “Хубилай”, “Арвай”, “Дельта”, “Эко” баазуудын үйл ажиллагаа, цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, ажиллаж, амьдарч буй орчин нөхцөл, зэвсэглэл, техниктэй танилцаж, бие бүрэлдэхүүнд холбогдох үүрэг, чиглэл өгсөн байна.
Б.Жаргал