зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улс хар дансанд бүртгүүлчихээд байхад Далайн захиргаа юу хийв?

2012-10-01
0
ЖИРГЭХ
mongolia_flag-middleМонгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоцууд гэмт хэрэг, зөрчилд холбогдож улсын нэр хүндийг унагаах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Эдгээр асуудлаас болж Токиогийн болон Парисын далайн санамж бичгийн хоёулангийнх нь хар бүртгэлд манай улс орсон байна.

mongolia_flag-middleМонгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоцууд гэмт хэрэг, зөрчилд холбогдож улсын нэр хүндийг унагаах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Эдгээр асуудлаас болж Токиогийн болон Парисын далайн санамж бичгийн хоёулангийнх нь хар бүртгэлд манай улс орсон байна.

Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 24-нд Малайз, Сингапурын хилийн ойролцоо Tanjung Piai хэмээх газар далайн дээрэмчдийн халдлагад манай улсын нэр дээр бүртгэлтэй онгоц өртсөн тухай гадны хэвлэлүүдэд мэдээлэх болсон. Үүнээс өмнө 2010 оны аравдугаар сард манайд бүртгэлтэй “Vasily” нэртэй хөлөг онгоц Азов, Хар тэнгис орчмын Керчийн хоолойд Гүрж улс руу хаягдал төмөр ачиж яваад далайн шуурганд цохиулж живсэн, Монголын далбаатай хөлөг онгоцны хүнсний агуулахаас хортон шавьж илэрсэн, мэдүүлэгт дурдаагүй 89 ширхэг дохионы пуужин, мансууруулах бодист тооцогддог 220 ширхэг эм, 40 ширхэг тариа авч яваад баригдан хөлөг онгоцны ахмадад нь эрүү үүсгэн баривчилсан, Хойд Солонгосын гэмт этгээдтэй холбогдсон гээд олон ч таагүй баримтууд бий.

Тэгвэл улсын нэр хүнд унаган, хар дансанд бичүүлэн байж хөлөг онгоцонд далбаагаа түрээслүүлж ашиг олох явдал хэзээнээс үүссэн, хэн хариуцдаг, ямар ямар асуудал байдаг талаар мэдээлье.

Далбаа түрээслүүлсний ашиг нэмэгдсэн үү, хэвээрээ юу?
2001 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Сингапур Улсын “Маритайм чейн” компанитай хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээр байгуулж, “Монголын Хөлөг онгоцны бүртгэл” компанийг байгуулсан аж. 2003 оноос манай улс далбаагаа түрээсэлж эхэлсэн байна. Манай улсын бүртгэлд далайн хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг эрхэлдэг байсан Сингапурын “Маритайм Чейн” компани 2010 онд өөрийн эзэмшилд байсан 40 хувийн хувьцаагаа /манайх 60 хувийг эзэмшдэг/ Сингапурын “Сенат шиппинг” /Далайн тээврийн компани/ болон “Сингкласс” компанид заржээ. Үүнээс хойш хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа 55 хувь, Сингапурын хувь эзэмшигч “Сенат шиппинг” 30 хувь, Сингапурын хувь эзэмшигч “Сингкласс” 10 хувь, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба /ТӨҮГ/- 5 хувийг тус тус эзэмшиж байна.

Далайн захиргаа нь олсон орлогынхоо /55 хувь/ 90 хувийг төрийн санд төвлөрүүлдэг, 10 хувиар нь өөрсдөө санхүүждэг аж. 2008 онд далайн захиргаа 342 мянган ам долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Нэг далбааг ойролцоогоор 15 мянган доллараар түрээслүүлдэг аж. Гэтэл тухайн үед бүртгэлтэй байсан 300 онгоцноос 300 мянган доллар олсон. Энэ тооцоогоор нэг онгоцноос 15 мянга биш, нэг мянган доллар л олдог гэсэн тооцоо гарчээ. Бусад 14 мянга нь хаашаа орсон бэ гэсэн асуудал гарч ирэхэд тухайн хөлөг онгоцны үзүүлэлтээс хураамжийн үнэлгээ тогтож байдаг. Хөлгийн даац, ашиглалтад орсон лн, хичнээн хугацаагаар манайд явах, ямар төрлийн ачаа тээвэрлэх зэргээс хамаараад зарим нь 10 гаруй мянган доллар, зарим нь нэг мянга гаруйхан байдаг юм хэмээн тайлбарлажээ.

Өнгөрсөн оны судалгаагаар Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй тээврийн 283 хөлөг онгоц байдаг аж. Харин эдгээр хөлгөөс хэчнээн ашиг төвлөрсөн, өмнө онуудынхаас ашиг нь өссөн эсэх, санхүү тооцоог хэн шалгаж байгаа гэдэг асуудал бүрхэг байна.

mongolia_flag-middleАсуудлыг хариуцах байгууллага
Манай улсаас далайн асуудлыг хариуцан ажилладаг гол байгууллага нь Монгол Улсын Далайн захиргаа. 2007 онд байгуулагдсан Далайн захиргаа нь улсдаа далайн тээврийг хөгжүүлэх, их далайн баялагаас хувь хүртэх, салбарын чиглэлээр олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн далайн салбарт гаргах, энэ салбараас олсон ашиг, орлого олж улсынхаа эдийн засагт зохих хувь нэмэр оруулах, нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжүүлэх үндсэн үүрэг, зорилготой хэмээн бичжээ. Үүрэг, зорилгод дурдсаны дагуу Монгол Улсын нэр хүнд дэлхийн далайн салбарт гарч байгаа нь ч сөрөг утгаараа мандуулаад байна.

2006-2008 оны мэдээгээр манай нийт онгоцыг 508 удаа шалгалтад оруулахад 108 удаа саатуулагдсан байна. Аль ч тохиолдолд Далайн захиргаа нь олгосон гэрчилгээнийхээ төлөө бүрэн хариуцлага хүлээдэг аж. Өөрөөр хэлбэл хөлөг онгоцонд техникийн хяналт шалгалтын дараа олгож буй гэрчилгээг хэн олгож байгааг үл хамааран үүнтэй холбоотой ямарваа нэгэн сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хариуцлагыг тухайн гэрчилгээ олгосон этгээд бус засгийн газар нь хүлээдэг аж.

Хууль зөрчих явдлыг хэзээ зогсоох вэ?
Манай улс Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлаад, 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2003 онд манайх хамтарсан компаниа байгуулж байх үед яг бүртгэлийг хаана эрхлэх вэ гэдгийг эрх зүйн хувьд зохицуулж өгөөгүй байсан бол 2007 оны өөрчлөлтөөр Монгол улс өөрийнхөө далбааг мандуулах эрхийг олгохдоо Монгол улсын Далайн захиргаагаар дамжуулан олгоно гэсэн тодорхой заалт орсон. Гэтэл өнөөдөр хөлөг онгоцны бүртгэл хийж байгаа сервер толгой компьютер Сингапурт байгаа, бүртгэлийн Монгол-Сингапурын компани хийж байна. Баталсан хуулиа хэзээ хүртэл зөрчсөөр байх вэ?

Онгоцны бүртгэлийн тоо 300 юу? эсвэл 1600 юу?
Манай улс бүртгэсэн хөлөг онгоцныхоо тоогоор дэлхийд хоёрдугаарт орж байна. Люксембург, Словак, Грек, АНУ зэрэг 454, хамгийн их усан тээвэр хийдэг Гонконг гэхэд 336 онгоц бүртгэлтэй. Гэтэл Монгол улсад 2003 оноос нээлттэй бүртгэл эхэлснээс хойш 1600 онгоц бүртгэсэний учир юу вэ? Энэ нь хөлөг онгоц түрээсэлж буй хугацаатай холбоотой аж. Жишээлбэл, Төмрийн хогонд явж байгаа онгоц 7 хоноод очих бол 7 хоногийн хугацаагаар манай гэрчилгээг хэрэглэж байгаа юм. Тэгээд гэрчилгээгээ буцаагаад өгчихнө. Зарим нь сарын, зарим нь 4, 5 жил ч түрээсэлдэг байна. Үүнээс үүдэн давхардсан тоогоор 1600 гэж бүртгэгдсэн байдаг аж. Гэхдээ л Далайн захиргаа тухайн жил хэдэн онгоц бүртгэлтэй байгаа, хэдэн сая долларын ашиг олдог зэргээ олон нийтэд ил мэдээлдэггүй.

Сингапур юунд манайхыг сонгов?
Манай улсын төрийн далбааг хамгийн олон буюу Сингапурын 138, Вьетнамын 42, Малайзын 31 гэх зэргээр нийт 21 улсын онгоц түрээсэлж байна. Сингапур яагаад өөрийнхөө нэр дээр бус, Монгол бүртгэл дээр байх сонирхол үүсдэг юм?
Манайх анх 2003 онд бүртгэхдээ Олон улсын далайн үндсэн гурван конвенцид элсээд орчихсон байжээ. Тийм учраас манайх анх бүртгэхдээ хэн л бүртгүүлнэ гэнэ, тэрийг нь бүртгэж аваад байсан байна. 2008 оны байдлаар Монгол улс олон улсын 19 конвенци, протоколд нэгдэж орсон аж. Тэр нэгдэж орсон конвенци, протокол болгоноор далайн хөлөг онгоцонд тавих шаардлагаа өндөрсгөдөг аж. Тэгэхээр манайд тэр олон улсын конвенцийн шаардлага хангасан хөлөг онгоцууд бүртгүүлэх шаардлагатай болж байгаа юм. Тэр шаардлагыг хангахгүй бол манай бүртгэл хүлээж авахгүй ийм л тогтолцоо байдаг юм. Шаардлагаа өндөрсгөсөн хэдий ч Монгол мэтийн юм мэдэхгүй улсуудад баахан онгоц бүртгүүлээд, түүнийгээ ашиглаад хууль бус үйлдэл хийгээд байдаг. Тэрний дараагийн учрах хохирлыг нь бид төлж дийлэхгүй юманд унах вий.

Эдгээр олон асуудлыг одоо хүртэл шийдэхгүй байгаа Монгол Улсын Далайн захиргаа юу л хийгээд байна даа?
www.24tsag.mn









0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Enkhjargal (203.91.118.178)
    Hovd aimgiin zasag darga baisan D.Galsandondog gej doriun luivarchin huvisgalt namiin ued ene gazriin darga bolood odoo 5 jiliinhee nuuriig uzej bna, 10-r horoolold Zolushka gej cecerleg tureesluulj ajillaad dampuursan, heden bagsh nar gej huduunuus baahan hamaatan sadnaa avchiraad suuld ni calin mungiig ni ch uguugui, tatvar shimtgelee tululgui uchnuun hohirol uchruulsan. Avgai ni gej Munhceceg gesen baih aa, barzgar nuurtei aash muutai yum zasgiin gazriin ordond ajilladag gesen, odoo naad baliar yumnuudaa ulsiin hurungu udej uuj luivardaj hanasan bol buuj huduu yavj amidruul, nugel ni nudeeree garna shuu.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • vnen (67.163.47.243)
    Xoer zaluu dalaid gartsgui MGL ulsiin dalbaag dalain ulsuud,mafi, xuvi xumuust zarj asar ix bayajsan gej duulsan yum baina, Enxbayariig darga said baixad xuvi xurteej, xamgaaluulj baidag gej sonsson doo.
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • (202.55.182.82)
    yg zuv, ene asuudliig hunduuch gj tv8d zunduu l handsan, tanaihd bayarlaj bn, heden yu ch hiij bgaa n medegdehgui humuus ulsiin munguur tsalinjaad bas ideed suujiidag
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    jinkhene darga nariin khuukhduudiin nokhoin naadam khiij baigaa gazar daa avilgaltai temtsekh gazar diilekh uuu kkkkkk
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    dalain zahirgaand ajillaj baigaa mongoliin tuluulugchidee zalit novshnuudiig zorigtoi ilchlih yostoi.ta buhnii ajild saad bolj mongoliin erhk ashigaas urvaj baigaa buhniig mongolchuud alj ustgah bolno.
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • bold (202.55.186.20)
    galsandondogiig zailyylj ajil hiij chadah hyn tavih shaardlagatai b.a.singapyryn ene kompanias erhee shiljyylj mongolyn kompanid uguh heregtei.erh byrtgeh kompani chini delhiid hezee ylsynhaa dalain zahirgaaany medeld b.dag yum be.harin terniig chini dalain zahirgaa hyanah yyregtei sh dee
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
    • yg zuv, ene tur zasag yr n yugaa hiij bdiin beee. aria denduu ymaa. teed duh 300 ongotsoon 1000 dollar l avsan hereg uu, tiim ym ch gj bdgui bhaaa
      2012 оны 10 сарын 01
  • (124.158.75.10)
    Galsandondog chin ugaasaa yu ch medeggui gar sh dee
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • (202.9.47.131)
    галсандондог гээд хөдөөний ганц гадаад хэлгүй улаан хацартай нөхөр байн байн л сингапур солонгос орос хонгконг гээл тэнэж явдаг гахай байдаг юм билээ.
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.131.242.237)
    Harin ch Dalain zahirgaand unoodor ajillaj bgaa hymyys shunaltnuudiin hysliig haaj booj irsen bilee.Tsaashid ch iim bh bolno byy gorid huubildagch gants mergejilten mini!!!
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    mongolchuud chuhal garts bolson dalain zahirgaatai bolson baina shuu dee!daanch ted nar n mongol ulsiin ner hugalj baigaa n yamar haramsaltai bainaa!dalain garts gedeg mongolchuudiin huvid asar tom bolomj gedgiig sanaj yavaarai.
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (202.170.68.98)
    Dalain zahirgaand 1 l mergejliin hun bdag. Busad n bugd uur mergejliin darga said nariin huuhduud zugeer suuj gadaadad zugaalj mungu idej suudag yumaa .Darga n gej Hu namiin Megejlkiin bus Galsandondog gej ujirsen hun bii. Gants mergejliin hunee deesh devshulehgui daraad hamag ajlaa hiilgeed uursduu shan haranjiig n vaad l suuj bdag uls ..Iim bhad yah ene gazar udluh bilee.....
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • (202.179.8.3)
    АТГ л шалгамаар юм байна даа
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 26 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 27 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК