Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн нэг дэх өдөр 21 аймгийн Засаг дарга нартай махны нийлүүлэлтийн асуудлаар онлайнаар хуралдаж, махны нийлүүлэлтийн орон нутгийн мах бэлтгэгч аж ахуй нэгжтэй хамтраад аль болох дундын нугалаагүйгээр Улаанбаатарын төвүүдээр борлуулахаар удирдлага зохион байгуулалтын асуудлыг ярилцаж тохирсон. Мах худалдаалах нийт 31 байршилыг бэлэн болголоо. Гол нэрийн барааны инпорттой холбоотой мэдээлэл өгөхөд энэ сард цагаан будаа 89 вагон, элсэн чихэр 70 вагон захиалахаар Зам тээврийн яам, Гадаад харилцааны яамаар дамжуулан ажлын хэсгээс БНХАУ-ын талд өгсөн. Одоогоор боомтоор 16 вагон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн оруулж, 37 вагон ачаа ачиж байна. Цаана нь ачигдаагүй 106 вагон байгаа. Ачих асуудлыг энэ сардаа багтаан оруулж ирнэ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн орж ирсэнээр өнгөрсөн долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байгаа.
Б.Жаргал