Чуулганы нэгдсэн хуралдаан болж байгаа билээ. Тус хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тэрбээр "Өнөөдөр орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 100 жилийн баярын мэндийг монголчууддаа хүргэе. Мөн өнөөдөр дэлхийн синглчүүдийн өдөр юм байна. Монголынхоо ганц бие иргэддээ баярын мэнд мэнд хүргэе. АН-ын бүлэг төсвөөр гурав хоногийн завсарлага авъя” гэв.
А.Сүх