зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Сайхан нийгэм, сайхан хот цогцлоохын төлөө бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй

2021-11-11
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар албан тушаалдаа томилогдоод нэг жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, зорилтын талаар ярилцлаа.


-Нийслэлийн Засаг даргын албанд томилогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Эргээд дурсвал хийж, хэрэгжүүлсэн ажил олон байгаа нь дамжиггүй. Тэр олон дундаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулсныг онцолмоор байна. Уг хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр нийслэлийн ямар асуудлууд шийдэгдэх боломж бүрдсэн бэ?

-2020 оны шат шатны сонгуулиар бид нийслэл Улаанбаатар хотын  1.5 сая гаруй иргэний итгэл, дэмжлэгийг аваад ажиллаж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн биелэлт чухал. Нөгөөтээгүүр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд шийдэгдээгүй олон асуудал хуримтлагджээ. Улаанбаатар хотын төсөв санхүүг удирдахдаа өрийн удирдлагын менежментийн баггүй ажиллаж ирсэн байх жишээтэй. Өрийн удирдлагын менежментээ зөв хийхгүйгээр хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зохицуулна гэдэг амаргүй. Өр зээлийн асуудал ч нэлээдгүй бий. Гэхдээ тэрийг орхиё.

Өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр би УИХ-ын гишүүний сонгуульт ажлаа өгөөд хот гэдэг их айлд ирж байсан. Амаргүй хүнд албанд ирж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ ард иргэдийнхээ өмнө амласан амлалт, нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд чадах ёстой гэсэн итгэлээр хотод ирсэн юм. Хотод ужгирсан олон асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр дундаа дэлхий нийтэд түгшүүр зарласан “Ковид-19” цар тахлын халдвар манай улсыг тойрохгүй гэж тооцоолж байсан ч ажил авснаас хойш 14 хоногийн дараа хүндрэл учирч эхэлнэ гэж хараахан тооцоогүй. Гэхдээ бэрхшээл хүнийг хатуужуулж, хэрсүү болгож, хөгжүүлж, чадавхжуулдаг, туршлага дадлага суулгаж байдаг. “Ковид-19”-ийн хөл хорио иргэдэд бухимдал, аж ахуйн нэгжүүдэд хөл хорионоос үүдсэн бэрхшээлийг авчирсан ч тэр бүхнийг үе шаттайгаар даван туулж байна даа.

Энэ бүхний хажуугаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Үе үеийн хотын удирдлагууд хуулиа шинэчлэх гэж хичээж, хотоо хөгжүүлэх гэж өөр өөрийн арга барилаар ажиллаж ирсэн нь мэдээж. Илүү далайцтай, илүү өргөн хүрээнд ажиллая гэж манай багийнхан зориглосон. Ингэхийн тулд төсөв санхүү, эдийн засгийн хувьд бие дааж байж үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Тиймээс ч УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнтэйгээ зөвшилцөж байж хуулиа шинэчилсэн. Энэхүү хууль батлагдсанаар гурван үндсэн дэвшил авчирч байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийн бие даасан байдал бий болох үндэс тавигдсан, хоёрдугаарт, эрх зүйн чадамжтай хот болсон, гуравдугаарт, засаг захиргааны реформ хийх суурь нөхцөл бүрдсэн. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын  19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг буцаагаад хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотын бүтээн байгуулалтад зориулахаар шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болохыг дэмжсэн түүхэн шийдвэр байсан. Тэрхүү тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөгөө өчигдөр Засгийн газарт танилцууллаа. Нийт есөн бүлэг ажлаа танилцуулж, батлуулахад бэлэн болгоод байна.

420 тэрбум төгрөг гэдэг бол төсөвт их мөнгө. Гэхдээ том бүтээн байгуулалт хийхийн тулд бид олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, манай улсын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжье гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнээс манай хотод хөрөнгө оруулалт, урт хугацааны зээлийн эх үүсвэр бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.  

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан есөн багц төлөвлөгөөний талаар ярилцъя. Танилцуулсан ажлуудыг хэзээнээс хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжинэ гэдгээ удаа дараа хэлсэн. Залуу, эрч хүчтэй Ерөнхий сайдын хувьд асуудалд зоримог хандаж байгаад талархалтай байгаа. 2022-2024 оны хооронд Улаанбаатар хотод улсын төсвийн хүрээнд хийх ажлууд нь хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэгдэх юм. Есөн бүлэг ажил байна. Эхний ээлжид авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Түүнчлэн бусад эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хурдны зам барина. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ хийсэн 71.5 км хурдны зам нь дэд төвүүдийг холбосон зам байх юм. Хөндлөн болон хэвтээ тэнхлэгт 70.5 км зам мөн нэмнэ. Босоо тэнхлэгт 82.4 км замыг тавихаар төлөвлөөд байгаа.  

Хурдны зам Улаанбаатар хотын гэр хороолол дундуур тавигдах учир газар чөлөөлөлтийн асуудал тулгамдана. Тиймээс би Хотын даргын хувьд иргэдээсээ газар чөлөөлөлтөд хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж байна гэдэг утгаараа идэвхтэй сайхан оролцоод өгөөсэй гэж хүсэх байна. Зам тавигдана гэдэг, тэр дундаа хурдны замтай болно гэдэг бол гэр хорооллын иргэдийн амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирч, эдийн засгийн эргэлт бий болгоно.

-Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг тооцоолж, төсөвт тооцсон уу?

-Эхний ээлжид хийж гүйцэтгэх зургаан байршилд газар чөлөөлөлтөд 499 нэгж талбарт 169.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавихаар тооцсон. Төсөв маань НИТХ-аар хэлэлцэгдэж батлагдана.

-Хотын түгжрэл нь цаг хугацаа, эдийн засгийн алдагдал дагуулдаг. Тиймээс ч хамгийн түрүүнд анхаарал татаж буй биз ээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид бүхэн түгжрэлээс үүдэлтэй хийх ажлаа цаг хугацаанд нь хийж чаддаггүй, эдийн засгийн бэрхшээлтэй учирдаг гэхчлэн асуудлууд байгаа. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд зөвхөн зам барих бус, нийтийн тээврийн парк шинэчлэлт, уулзварын оновчтой зохицуулалтууд, гүүрэн байгууламжууд, цахилгаан дугуй, тулгуур баганат нийтийн тээвэр гэхчлэн олон зорилтыг тавин ажиллаж байна.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлт анхаарал татаж байна. Энэ онд 530 автобусны ашиглалтын хугацааг сунгасан гэсэн мэдээлэл байна. Ирэх онд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд зорчигч тээвэрлэж буй нийтийн тээврийн автобуснуудын 75 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ бол эрсдэл дагуулж болохуйц мэдээлэл юм. Тиймээс бид ирэх онд 500 автобусны төсөв тавьж байгаа. Парк шинэчлэлтийн чиглэлд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахаар санал өгөөд байна.

Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концессын гэрээ байгуулах боломж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нээгдэнэ.

-Метро байгуулах тухай олон жилийн өмнөөс ярьсан. Биелээгүй өнөөг хүрсэн учир метро манай хотын хувьд үлгэр юм байна гэж хүмүүс бодох болсон. Гэтэл та баганан тулгуурт хөнгөн галт тэрэг явуулна гэж ярих болсон. Аль нь зөв шийдэл вэ?

-Метро байгуулах судалгааг ЖАЙКА, Азийн хөгжлийн банкнаас хийж байсан. Олон жил судлуулсан даа, ер нь. Токио хот болон бусад өндөр хөгжилтэй орнууд баганан тулгуурт нийтийн тээврийг ашиглаж байна. Энэ нь метрог бодвол зардал багатайн дээр тэрхүү замыг ашиглан олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог. Хотын дарга нар янз бүрийн шийдэл хайж байсан. Э.Бат-Үүл дарга л гэхэд манай хотод баруунаас зүүн тийш сунаж тогтсон метро зохимжтой гэж хэлж байсан. Энэ үнэний ортой. Гэвч асар их хөрөнгө оруулалт шаардана. Хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө богино хугацаанд эргэн нөхөхийг л хүснэ. Тийм боломжийг л сонгоно. Тэр сонголт нь баганан тулгуурт буюу газар дээгүүр зорчих нийтийн тээвэр болоод байгаа юм. 2022 оны гуравдугаар сарын 15 гэхэд бэлтгэл ажлыг хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш газар шорооны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын зардал төсөвт тусгагдсан уу. Метроны төсөл шиг цаасан дээр үлдэх вий гэсэн болгоомжлол байна?

-Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT барьж байгуулах хөрөнгө улсын болон нийслэлийн төсөвт бол суугаагүй. Бусад эх үүсвэрээр буюу концессын гэрээгээр барьж байгуулах судалгаа хийсэн. Урьдчилсан тооцооллоор 1.3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр гарахаар байгаа. Тиймээс эхний ээлжид нийт төсвийн 10 хувь буюу 130 тэрбум төгрөгийг босгох чиглэлтэй ажиллаж байна. Үүнийг бид заавал хийх ёстой. Монгол хүний ур чадварыг дайчлахаас гадна гадаадаас зөвлөхүүд авч ажиллуулна. ТЭЗҮ-ийг  энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд урьдчилсан байдлаар эцэслэн гаргана.

-Богдхан төмөр замд нийслэл ямар оролцоотой байгаа вэ?

-Богдхан төмөр зам бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад багагүй нөлөөтэй гэж үзэж байгаа. Хотын төвөөр зорчиж буй ачаа тээврийн машинууд түгжрэлд нэлээд нөлөөтэй. Төмөр зам дагасан захуудад түгжрэл их байдаг.  Тэгэхээр  Богдхан төмөр зам бол асуудал шийдэх нэг гарц. Тиймээс төмөр зам барьж байгуулах газар чөлөөлөлтөд зориулж  30 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт тавьсан.

-Замын хөдөлгөөнд ухаалаг систем ашиглана. Тэрхүү системд иргэд хэрхэн оролцох вэ?

-Ухаалаг Улаанбаатар буюу Смарт хот болоход Засгийн газартайгаа хамтарч хийх ажил олон бий. УИХ дээр ч зарим нэгэн хуулийн зохицуулалтыг оруулна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээ замын хөдөлгөөний ухаалаг  удирдлагатай зэрэгцүүлэн хөгжүүлэх юм. Ингэхийн тулд дата центр зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Улаанбаатарт зорчиж буй 615 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл хүн тус бүрээр гарна. Хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгөөний зохицуулалтыг нэвтрүүлэхдээ авто зогсоолыг ч хамтад нь шинэчлэх юм. Бага тойрогт л гэхэд 2300 машины авто зогсоолыг ухаалаг системд оруулна. “RFID” системийг хэрэгжүүлэхэд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож байгаа.

-Том зургаар харвал хот төлөвлөлттэй холбоотойгоор хотын асуудал үүсдэг юм болов уу гэж санагддаг. Архитектур, төлөвлөлтгүй сондгой барилга, байшин олноор барьснаас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна замын түгжрэл ч үүнээс шалтгаалж байх шиг?

-Бид хурдтай ажиллах ёстой. Боломжгүй зүйл гэж байхгүй. Гарц, шийдлээ хурдан хугацаанд олох хэрэгтэй байгаа. Иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг нэг амьсгаагаар нэг дор шийднэ гэж амлахгүй. Тодорхой цаг хугацаа, хүн хүч шаардана. Гэхдээ энэ бүхний эхлэлийг тавихад эрх зүйн шинэчлэл тусална. Шинэ хот, шинэ амьдрал бий болгоход шинэчилсэн хууль тусална.

Бидний үр хүүхэд ухаалаг, эко, дижитал Улаанбаатарт амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Иргэд нь стресс багатай, ажил орлоготой. Тийм амьдралыг авчрахын тулд бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй. Дэлхийн хотуудын түүх ч тийм. Нэг хэсэг үеийнхний хичээл зүтгэлээр сайхан нийгэм цогцолдог. Тиймээс суурь өөрчлөлтүүдийг хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хуульд суусан дүрэм, стандарттай болж байгаа. Хуулиар зохицуулж болохгүй харилцааг дүрмээр зохицуулна.

Нөгөөтээгүүр та асуултдаа архитектур, төлөвлөлтгүй ганц нэг сондгой барилга байшин барьж байна гэлээ. Энэ бол стандартгүйн балаг. Монгол Улсад нийтдээ 6602 стандарт байдаг. Үүний 40 хувь нь хуучирсан. Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамд стандартаа шинэчлэх ёстой. Бодлогын түвшинд шинэчлэлт хийж байж үр дүнд хүрнэ.

-Монгол Улс 600 гаруй хууль, 6600 гаруй стандарттай юм байна. Хэрэгжүүлж чадвал хангалттай бодлого санагдаж байна. Эдгээрийг биелүүлдэг хандлага, соёл, хүмүүжил хаана алдагдаад байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, тун удахгүй НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Энэхүү бодлогын баримт бичгээр олон зүйлс шийдэгдэнэ. Ганц жишээ хэлэхэд, цаашид барилга барих аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдээгүй бол барилга бариулахгүй.

Улаанбаатар хотын суурин амьдрал 1779 онд эхэлсэн гэж үздэг юм билээ. Өнгөрсөн 200 гаруй жилд 1.5 сая гаруй хүн амтай байсан нь үгүй. Тиймээс хотжих соёлыг иргэддээ суулгаж, харилцан бие биеэ хүндэтгэж, хамтран амьдрах, ая тухтай аж төрөх ёсонд суралцах нь  чухал байна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (82.144.201.2)
    УБ хотноо 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл явж бна гэнэ, үүний хэдэн хувь нь нийтийн унаа, такси бна вэ??? Одоо чинь бараг айл болгон хувийн машинтай болж, зарим айл 2-3 машинтай. Тэхээр замын түгжрэлд нийтийн унаанаас болоод бна уу, хувийн тэрэгнээс болоод бна уу гэсэн дүгнэлт бна уу. Хар ухаанаар бол хувийн тэрэг олон болсноос түгжрэлт үүсч байгаа нь мэдээж, ийм тохиолдолд багтан тулгууртай хөнгөн галттэрэг нтр гэж ярих хэрэг бна уу, үйлчлүүлэх хүн олдохгүй хоосон зардал гарах юм биш үү, хүмүүс хувийнхаа тэргээр л явна биз дээ. Үүний оронд дагавар хотхонуудыг буй болгох, зарим төсвийн байгууллагуудыг хотоос гаргах, (жнь: Эстони улсын Боловсролын яам нь улсынхаа хил дээр байдаг юм билээ), зарим их,дээд сургууль,БХЯ,ХЗДХЯ,ТГ З зэрэг байгууллагууд хотод байх шаардлагагүй шүү дээ..Сайн бодож төлөвлөвөл олон санаа гарч түгжрэлийг багасгаж болно байх, Европын зарим улсуудын том том супер дэлгүүрүүд нь голдуу хотын гадна байршилдаг юм билээ.....
    2021 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 57 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    9 цаг 5 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    9 цаг 27 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    9 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    10 цаг 19 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    10 цаг 24 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    10 цаг 56 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    11 цаг 17 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    13 цаг 8 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    13 цаг 51 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    14 цаг 12 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    14 цаг 25 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    14 цаг 38 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    14 цаг 53 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    15 цаг 13 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    15 цаг 13 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    15 цаг 41 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    15 цаг 43 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    15 цаг 51 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    16 цаг 19 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК