УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд зааснаар дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно.
- Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах,
- Нийтийн зориулалттай орон сууцны дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр түгээх,
- Дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг харуулах, хуулбарлаж өгөх,
- Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хандаж харах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.
Тодруулбал, УИХ-ын дарга асан М.Энхболдынх шиг, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийнх шиг, өмгөөлөгч Д.Баасанцогтынх шиг, рестораны VIP өрөөнд зодолдсон Тагнуулын хурандаа нарынх шиг бичлэгүүдийг дэлгэхийг хуулиар хориглоно гэсэн үг юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)