УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Адъшаа хоцорч ирсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хандаж, Боловсролын салбарын 100 жилийн ой нижгэр болсон, Ш.Адъшаа гишүүн суудалдаа суучих, санал хураалт явуулъя” хэмээн хэлэв. Мөн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Доржханд 36 минут хоцорч ирсэн болохыг эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар индэр дээрээс зарлав.
Б.Жаргал