АНУ-ын Лас Вегас хотод өнөөдөр эхэлж буй жюү жицү бөхийн ахмадын ДАШТ-д Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний бор бүсний М3 ангиллын +100 кг-ын жинд улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. Энэ түүний хоёр дахь түрүү юм.
Б.Жаргал