2022 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тайлбарыг хүргэж байна.
Төсвийн тухай хууль нарийн болсон. Заавал нэг юм хасуулж байж, нөгөөг нь суулгана. Сум болгоны дарга бүгд нэг юм хүснэ. Аймгийн удирдлагуудтайгаа уулзаад хамгийн хэрэгтэй нь юу вэ гэдэг чиглэлээр мэдээлэл авч байгаад, жагсаалт гаргаж байгаад боломжоороо тусгасан байгаа. Бүх суманд байгаа физикийн лабораторийн хэвлэгдэхүүний мөнгийг тусгаж чадсан. Энэ жил биологийн лабораторийн төсвийг суулгасан. Энэ нь их үр дүнтэй юм билээ. Хүүхдүүд биологийн хичээлээ илүү ойлгох, дуртай болох, цаашлаад энэ чиглэлийн мэргэжил сонгоход нь шаардлагатай гэж үзсэн.