2022 оны улсын нэгдсэн төсвийг баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд тайлбар хийлээ. Тэрбээр “УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх ёстой байна. Хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө салахгүй юм байна. Өнөөдрийн төсвийг харахад 2-3 их наяд төгрөгийн алдагдалтай. Энэ алдагдлыг яаж санхүүжуулах вэ гэхээр өрөөр л санхүүжуулж таарна. Монгол Улс энэ байдлаар цааш явбал өрийн хямралаас гарч чадахгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд, сангийн сайдыг буруутгамааргүй байна. Энэ үндсэндээ тогтолцооны буруу юм. Энэ асуудлаа шийдэж байж Монгол Улс хөгжинө.
Б.Жаргал