Өчигдөр Бангладешийн урд хэсэгт байрлах Кокс-Базар хотын буддын
шашинтнууд ихээхэн хохирол амссан байна. Тус нутгийн Раму дүүргийг
исламын шашинтнууд Кокс-Базар хотын 100 айл, 10 сүмийг шатаасан байна.
Өчигдөр Бангладешийн урд хэсэгт байрлах Кокс-Базар хотын буддын шашинтнууд ихээхэн хохирол амссан байна. Тус нутгийн Раму дүүргийг исламын шашинтнууд Кокс-Базар хотын 100 айл, 10 сүмийг шатаасан байна. Фейсбүүкт буддын хуврага хүү Коран судруудыг шатаасан зураг тавьснаас болж энэ хэрэг үүдсэн хэмээн дүгнэж байна.
“Исламын шашинт жагсагчид буддизмын эсрэг уриа хашгирч, гэгээн судрыг буддын шашинтай хүү шатаасанд хилэгнэсэн” хэмээн орон нутгийн цагдаа хэлсэн юм.
Гэхдээ хүү зургийг өөрөө нийтлээгүй, харин түүний фейсбүүкийн нэр зурган дээр хадагдсан байжээ. Хүүгийн фэйсбүүк хаягийг устгаж, нэрийг нь нууцалж байна.
Бослого ням гаригийн өглөө эхэлж үд дунд хүртэл үргэлжилжээ. Эсэргүүцэгчид эхлээд оршин суугчдын эд зүйлсийг дээрэмдээд, дараа нь галдан шатаасан байна. Дор хаяж 100 айл, 10 буддын сүм шатсан бөгөөд Засгийн газраас тэдгээрийг сэргээн хуучин хэвэнд нь оруулж өгөхөөр болжээ. Дахин хүчирхийлэл гарахаас сэргийлж цагдаа, цэргийнхэн тус хэсгийг хамгаалж байна.
Бангладешийн дотоод хэргийн сайд Мохиуддин Хан Аламгир уг хэргийг урьдаас төлөвлөсөн хэмээн Банладешийн Үндэсний намыг буруутгаж байгаа юм. Учир нь шатсан хэсгүүдээс дарь, түлш олджээ. Хэргийг шалгаж арав хоногийн дотор мэдээлэх үүрэг өгсөн байна.
Бангладешийн хүн амын 90 хувь нь лалын шашинтай бөгөөд нэгээс доош хувь нь буддын шашинтнууд байдаг.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (3)