УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: “Нийгэмд жолоочийн хариуцлагын даатгалын тухай асуудал буруу явж эхэлсэн. Нэг талдаа жолооч нарын эрх ашиг, нөгөө талдаа даатгалын компанийн эрх ашиг байгаа мэтээр асуудлыг эхлүүлчихсэн. Хуулиа өргөн барихын өмнө Даатгалын сангийн мөнгө буруу зарцуулагддаг гэсэн мэдээлэл гарсан. Ийм байдлаар эхэлсэн юм. Үүндээ миний зургийг хүртэл оруулсан байна билээ.
Албан ёсоор хэлэхэд надад даатгалын компани байхгүй. Ямар нэг даатгалын компаний ард байхгүй. Албан журмын даатгалын тухай хууль 2011 онд батлагдсан. Албан журмын байдлаар явж байгаад Монгол Улсын иргэн болгон сайн дураар даатгалаа төлж чаддаг, төлөх хүсэл эрмэлзэлтэй болох зорилготой хууль юм. Энэ хууль өөрчлөгдөх цаг хугацаа нь өнөөдөр мөн үү гэдэг дээр АН ярьж байгаа.
Б.Жаргал