
Тус хуралдаанаар сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарийг батлав. Мөн “Dominion Voting Systems” компанитай байгуулах гэрээний төслийг дэмжиж, сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоох, сонгуульд хэрэглэгдэх үнэмлэхний загвар, маягт батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдаанаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 60 хүртэл сая , дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 80 хүртэл сая , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 20 хүртэл сая төгрөг байхаар тус тус тогтоолоо.
Мөн УИХ-ын сонгуулийн тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгож, УИХ-ын 2008 оны сонгуулийн саналын хуудсыг устгах зэрэг асуудлаар холбогдох шийдвэр гаргалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.