Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сайд З.Мэндсайхан: “Энэ жил ургац хураалт сайн байна. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортын 30 хувийг шинэчилсэн. Одоогийн байдлаар ургац хураалт 97 хувьтай байна. Өмнө нь 310 мянган тонн хураан авч байсан бол энэ удаа 547.2 мянган тонн хураан авлаа.
Хүнсний ногооны 99 хувийг хураасан буюу 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангаж байсан бол өнөө жил 60 хувь хангах боломж бүрдлээ. Гурилын үйлдвэрүүдэд гурван хувийн зээл олгох ажил зохион байгуулалтын шатандаа явж байна. Хувийн хэвшлийн аж ахуй нэг Баянхонгор аймагт анх удаа цагаан будаа тарилаа. Хоёр га талбайд тариалахад 10 тонныг хураан авсан байна. Цагаан будаа тарих технологийг нутагшуулж, цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломж бүрдсэн юм” хэмээн хэлэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)