УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнгөрсөн сарын ирцийг танилцууллаа. Уг чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр Ц.Анандбазар тодров. Тэрбээр нийт 10 удаа хуралдсан хуралдааны гуравт нь ирээгүй байна. Хурал тасалсан гишүүдийн дунд хоёр эмэгтэй гишүүн байгаа нь С.Одонтуяа, Ч.Ундрам юм. Харин Засгийн газрын гурван гишүүн байгаа нь С.Амарсайхан, Х.Нямбаатар, Б.Жавхлан нар байна. Хурал тасалсан нийт 19 гишүүн байгаа бөгөөд 30 гишүүн хоцорч ирсэн байх юм. Харин 57 гишүүн хуралдааныг таслаагүй байна.
УИХ-ын Чуулганы хуралдааныг тасалсан гишүүд:
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 3 удаа
УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2 удаа
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2 удаа
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2 удаа
УИХ-ын гишүүн Н.Энхболд 2 удаа
УИХ-ын гишүүн С.Батболд 1 удаа
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 удаа
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 1 удаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа 1 удаа
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 1 удаа
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 1 удаа
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир 1 удаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам 1 удаа
УИХ-ын гишүүн Н.Учрал 1 удаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 1 удаа
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1 удаа
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 1 удаа
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 1 удаа тус тус тасалсан байна.