
Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжлээ.

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжлээ. Ингэхдээ урьдын адил шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх болон виз мэдүүлэх шат дамжлага хэвээр хадгалагдах ажээ. Энэ алхам нь Австралийн виз олгох системд хийгдэж буй томоохон өөрчлөлтийн нэг бөгөөд тус улсаас олгосон визтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим системд хадгалагддаг бөгөөд виз олголтын тухай мэдээллийг цахим шинэ системд үргэлжлүүлэн бүртгэх юм байна.
Австралид зорчих виз авсан Монгол Улсын иргэд тухайн визийн хүчинтэй хугацаа, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор “виз олгосон тухай зөвшөөрөл” буюу “grant letter” өгөх юм байна. Энэ нь тус иргэнд олгосон виз гэж ойлгож болохгүй юм. Мөн тухайн зорчигч нь Австралид зорчих визтэй эсэхийг олон улсын нислэгийн компаний зүгээс баталгаажуулан хянаж байхаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn