Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг яаралтай батлахыг УИХ эрмэлзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Койны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээнд ялангуяа мөнгөний урсгалд хяналт тавьж чадаж байна уу, үгүй юу. Дотооддоо байна уу, гадагшлаа яваад байна уу. Хууль эрх зүй нь бүрдээгүй ч хяналт тавьж байгаа Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, шаардлагатай бол цагаадгийн холбогдох байгууллага хяналт тавьж иргэдээ эрсдэлд оруулахгүй байлгах гэдэг үүднээс мөнгөний урсгалд нь хяналт тавьж байна уу” хэмээн үг хэлэв.
Сэтгэгдэл (1)