Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлэв. Тэрбээр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль бол виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулж байгаа шууд хууль биш. Энэ бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдаж байгаа шаардлагыг маш тодорхой болгож байгаа хууль гэж ойлгож болно. Сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа бирж ес байна.
Арилжаа нь хараахан хийгдэж эхлээгүй 10 койн байна гэсэн мэдээлэл өгсөн. Одоо үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд хуулийн дагуу дөрвөн сарын дараа буюу Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуулиар олгогдсон найман журам гарна. Тэр найман журмын дагуу хууль батлагдсаны дараа дөрвөн сарын дотор зохицуулах хороо журмаа захиргааны ерөнхий хуулинд заасны дагуу олон нийтээс санал авч журмаа боловсруулж дуусах ёстой. Дөрвөн сарын дараа гэхэд тус гаргасан журмын дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа есөн бирж дахин шинэ шалгуурынхаа дагуу хүсэлтээ өгч бүртгүүлэх ёстой. Зөвшөөрөлгүй өгөхгүй, бүртгүүлнэ" гэв.
Б.Жаргал