Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр ид явагдаж байна. Тиймээс энэ мэдээллийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн зарчмын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад 15 гишүүний 8 нь дэмжсэн тул хурал хаалттай горимд шилжлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)