
Өнгөрсөн
долоо хоногт Өмнөд Африкт дөрвөн хирсийг хууль бусаар агнажээ. Алуулсан
хирснүүдийг өнгөрсөн баасан гаригт олсон байна. Тэдгээрийн нэг нь
хээлтэй байсан бөгөөд орон нутгийн иргэдийг очиход бүрэн үхээгүй байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт дөрвөн хирсийг хууль бусаар агнажээ. Алуулсан хирснүүдийг өнгөрсөн баасан гаригт олсон байна. Тэдгээрийн нэг нь хээлтэй байсан бөгөөд орон нутгийн иргэдийг очиход бүрэн үхээгүй байжээ.
Хууль бусаар хирс агнасан явдал тус улсад 400 гаруй бүртгэгдээд байгаа аж. Энэ тоо 2010 онд 333 байсан бол 2011 онд 448 болсон байна. Хулгайн анчид хирсний эврийг авахын тулд алдаг байна. Хирсний эвэрний нэг грам нь Азийн зах зээлд 133 долларын үнэд хүрдэг аж.
Д.Идэр