Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байгаа бөгөөд 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр “Засгийн газрын тэрбум мод тарих, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолтой танилцсан, саналаа өгсөн. Үндэсний зөвлөгөөнд орж, Боловсрол, шинжлэх ухааны яамны оролцоо, тэр тусмаа шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн оролцоо ямар байх талаар мэдээлэл өгсөн байгаа.
Энэ хөтөлбөр дээр Ерөнхийлөгчийн дэвшүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувь хүртэлх санхүүжилтыг зарцуулна гэдэг зүйл яригдаж байна. Энэ маш том тоо. Үүнтэй уялдуулаад аль нь төсвөөс, аль нь санхүүжилтаар хийх вэ гэдэг асуудал байна. Төр, хувийн хэвшил 600 сая орчим мод тарих тооцоолол гарсан байна. Тэдний гаргаж байгаа зардлыг татвараас чөлөөлөх, татварт тооцогдох зэрэг эдийн засаг, татварын бодлогын хөшүүрэг оруулахгүй бол энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал эрсдэл дагуулна. Аймгуудын Засаг дарга нар сая саяар нь мод тарина гэж амалж байгаа нь аймгуудын төсөвт ачаалал болно" гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)