Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байгаа бөгөөд 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний асуудлаар Шадар сайд С.Амарсайхан Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Уртнасанд хандаж санал хэлэв.
-Монголд цөлжилт, хөрсний доройтол асар хурдацтай явагдагдаж байгаа. Ургамлын төрөл зүйл цөөрч, ургамал үрээ хаяхаа больсон, бэлчээрийн доройтол зэрэг асуудал их бий. Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал тодорхойгүй туссан байна. Хугацаа байхгүй, хэн хариуцаж хийх нь ойлгомжгүй, олон яамдын дунд орхигдчихсон асуудал байна. Ургамлын гентик нөөцийг хамгаалах, тэжээлийн болон олон наст үрийн нөөц үүсгэх асуудал эзэнгүйдэх шинжтэй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)