Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байгаа бөгөөд 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар саналаа хэллээ. Тэрбээр “Мод тарихын хамгийн чухал нь цаашид арчилж ургуулах ажил чухал байгаа. Урд айлын туршлагаас харахад ойчин өрхүүдийг бий болгож, ой ургалтынх нь насжилтаас хамааран урамшуулал олгодог, цалинжуулдаг технологи, тэргүүн туршлагыг бид нутагшуулах хэрэгтэй. Энэ хөтөлбөртэйгөө уялдуулаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад санхүүжилт олгох боломжтой сангуудтай ой арчилалт, ой ургалтыг хариуцсан тусдаа том бодлого оруулж ирэх нь зөв гэж үзэж байна. Энэ тал дээр Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамдын ажлын уялдаа илүү хангадаж ажиллах байх.
Б.Жаргал